2013 оны сүүлээр Америкийн Люсиянагийг их сургуулийн эрдэмтэд болон олон улсын улсын эрдэмтдийг хамарсан дэлхийн түүхэнд байхгүй тархи судлалын томоохон судалгааг хийж эхэлжээ. Тус судалгаанд 1,2 тэрбум евро төсөвлөсөн бөгөөд 250 судлаач гар бие оролцсон байна. Судалгааг компьютерийн програмчлал болон хүний тархины харилцан уялдаанд тулгуурлаж хийсэн байна. Ийнхүү эрдэмтэдийн хүч хөдөлмөрөө заран хийсэн судалгааны үр дүнд компьютер дээр их ажилладаг хүмүүсийн тархи програмчлагдсан мэт тархины дотоод зохион байгуулалт нь маш эмх цэгцтэй болсон байдгийг тогтоожээ. Хэдийгээр комьпютерийн ард удаан суух нь маш их хор хөнөөлийг дагуулдагч хүний сэтгэн бодох чадвар болон тархины үйл ажиллагааг цэгцтэй болгодгийг нэгэнт тогтоогоод байгаа юм. Энэхүү нээлтийг үргэлжлүүлэн таван жил нарийвчлан судлах бөгөөд, найман их сургуулийн эрдэмтэдийн хамтарсан баг ажиллах юм байна. Судалгааны зардлыг АНУ санхүүжүүлэх ажээ. Тархины бүрэн зохион байгуулалтад орсон бүтэц зураглал нь ийнхүү дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа бөгөөд 5 жилийн дараа гарах нарийвчилсан судалгаа тархи судлалд ихээхэн ахиц гаргана гэж мэргэжлийн хүмүүс найдаж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт