ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ука, Катя Зол нар ах дүү хоёрыг амьдралын ханиар сонгов

    Монголын рок поп урлагийн шаргал үст бүсгүй “Киви” хамтлагийн дуучин Ука, загвар зохион бүтээгч Катя Зол нар ажил хэргийн төдийгүй амьдралын нандин зүйлээ өөр хоорондоо харамгүй хуваалцаж, ойр дотно нөхөрлөдөг найзууд.

    Тэдний өвөрмөц дүрх төрх стиль имиж  урлаг, загварын ертөнцөд амжилт гаргахад ихээхэн нөлөөлдөг. Хүсэл сонирхол нэг, дүр төрхөөрөө ч төстэй халуухан бүсгүйчүүд загварын салон хамтран нээж дэлхийн томоохон улс оронд нэг бус удаа шоу хийсэн.

    Олны анхаарлыг татдаг тэд уран бүтээл, урлах ажлаасаа түр завсарлага авч, хувийн амьдралдаа анхаарал хандуулж эхэллээ. Сонирхуулахад бүсгүйчүүд нэг айлын бэр болж байгаа сурагтай. Тэд нэг айлын ах, дүү хоёрыг амьдралынхаа ханиар сонгож байгаа гэнэ.

    Ука тун удахгүй үрийн зулай үнэрлэж ээж болохоор зэхэж буй.  Хайрыг нь булааж, халамжит хань болсон залуусаа тэд одоогоор ихэд нууцалж байгаа. Шаргал үст бүсгүйчүүд цаг нь болохоор нөхрөө олонд танилцуулах байлгүй.

                                                                                                                  Г.Золзаяа            

                                                                                                                               

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй