ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ус, цахилгааны мөнгийг нэмж бичдэг СӨХ-г шинэчлэх цаг болжээ

     

    Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрынхан орон сууц, компаниудын ашиглаж буй тоолуур, хэмжих хэрэгслийн баталгаажуулалт, ашиглалт, хэмжилтэд шалгалт хийж хэд хэдэн ноцтой зөрчил илрүүлсэн байна. Шалгалтад 114 аж ахуйн нэгж, 56 айл өрхийг хамруулж ус, цахилгааны 345 тоолуурыг шалгах явцад эдгээр зөрчлүүд илэрсэн ажээ. Ус, цахилгааны байцаагч нар айл өрхийн цахилгааны төлбөрийг аж ахуйн нэгжийн тарифаар тооцон авдаг, тоолуурын заалтыг нэмж бичсэн зэрэг дээрх зөрчлүүдийн гол буруутан нь СӨХ болж таарчээ. Учир нь СӨХ-нд ус, цахилгааны төлбөрийг хураах тусгай зөвшөөрлийг ус, цахилгаанаар хангадаг үндсэн байгууллага болох УБ Цахилгаан Түгээх Сүлжээ, Ус сувгийн удирдах газар олгосон байдаг. Гэтэл СӨХ нь энэ эрхээ хэтрүүлэн хэрэглэж айл, өрхүүдийн цахилгаан, усыг хязгаарлах зэрэг арга хэмжээ авдаг байна. Ус, цахилгааны байцаагч нар хэмээгдсэн СӨХ-нд харьяалагдах эдгээр ажилтнуудад тавьдаг хяналт гэж үндсэндээ байдаггүй, дураараа дургисан хүмүүс байдаг болохыг нь Нийслэлийн Мэргэжлийн Хяналтынхны хийсэн шалгалт ийнхүү нотлоод өглөө. СӨХ-г шинэчлэх цаг нь болжээ.

    Б.Гарьд

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй