ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    34 хүүхэдтэй гэр бүл

    АНУ-д 34 хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүл байдаг талаарх мэдээлэл олон хүний сэтгэлийг хөдөлгөж байна. Өдгөө 58 настай Паул болон түүний эхнэр Бригс нар өөрсдийн 5 хүүхдээс гадна өргөмөл 29 хүүхэдтэй гэнэ. Тэд 30 жилийн өмнөөс хүүхэд өргөж авч эхэлсэн бөгөөд голдуу эцэг эхдээ гологдсон эсвэл тахир дутуу хүүхдүүдийг өргөн авч өсгөн хүмүүжүүлдэг гэнэ. 

    Тэд дахиад ч олон хүүхэнд өргөн авч хүмүүжүүлнэ гэдгээ ч хэлсэн байна. Хамгийн сүүлд өргөж авсан хүү нь Өмнөд Африкаас ирсэн бөгөөд хөл гаргүй, дөнгөж 3 хан сартай хүү байжээ. Хосууд хүүхдүүдээ ямар ч байсан хоолонд нь хүргэнэ гэдэг бөгөөд манай хүүхдүүд бидний хүчилтөрөгч амьдралын утга учир юм шүү дээ гэж хэлдэг гэнэ. Тэдэнд Орос, Өмнөд Африк, Мексик, Украин, Болгар, Гана улсуудаас үрчилж авсан 11 хүүхэд байдаг бөгөөд тэдний үүдэнд асарч халамжлаач хэмээн үлдээсэн 8 хүүхэд байгаа аж.

    Сайхан сэтгэлтэй хосууд дахиад ч олон хүүхэдтэй болж эцэг эхгүй, өнчин өрөөсөн өссөн бяцхан амьтдад хайр мэдрүүлсээр байхаа хэлсэн байна. Паул кредит карт үйлдвэрлэгч компанид ажилдаг түүний цалин амьдралд нь хангалттай хүрдэггүй ч нийгмийн сайн дурын байгууллагууд, болон сүмүүд тэдэнд ихээхэн тусламж дэмжлэг өгдөг учраас хүүхдүүдээ хоосон хонуулалгүй амьдарч байгаа ч бид дэлхий дээрх хамгийн жаргалтай гэр бүл хэмээн сэтгэл тэнүүн хэлдэг.

    Тэд нэг хүүхдэд л гэхэд жилдээ 52 мянган долларын төсөв төсөвлөдөг бөгөөд Паулын ажлын газраас тэднийг нэг хүүхэд үрчлэн авах тутамд 10 000 доллар өгдөг гэнэ. Хорвоо дээр манай аав ээж шиг сайхан сэтгэлтэй хүмүүс олон байвал бүх хүүхдүүд гэр бүлтэй аз жаргалтай байх болно хэмээн тэдний Украинаас үрчлэн авсан 9 настай охин Катерин хэлжээ. Олон олон хүүхдүүдэд ирээдүйн өнгөлөг ирээдүйг бэлэглэн олон сая Америкчуудад үлгэр дууриал болсоор байгаа энэ хүмүүсийг гайхалтай нинжин сэтгэлтэй гэхээс өөр юу гэх билээ дээ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй