
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг нэр хаяг нь тодорхойгүй сауны газарт зургаан эмэгтэйн биеийг үнэлүүлж байжээ. Тэдний хоёр нь насанд хүрээгүй бөгөөд нэг нь жирэмсэн байсан нь шалгалтын явцад тогтоогджээ. Мөн тус дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэр, хаяг нь тодорхойгүй сауны газрыг шалгахад дөрвөн эмэгтэйн биеийг үнэлүүлж байсан бөгөөд нэг нь насанд хүрээгүй болох нь шалгалтаар тогтоогдсон байна. Энэхүү хууль бус үйл ажиллагааг зохион байгуулсан этгээдүүдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 13.1.2.1 дэх хэсэгт зааснаар хэргийн шалгалтын ажиллагааг явуулж эхэллээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт