
Нийслэлийн БЗД-ийн 129 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Ө.Алдармааг хууль бус үйлдэл гаргасан гэж үзэж буй багш, эцэг эхчүүдийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.
129 дүгээр цэцэрлэгийн багш Ж.Энхжаргал "Би 129-р цэцэрлэгт 24 жил ажилласан Боловсролын тэргүүний ажилтан. 9 дүгээр сарын 28-нд намайг хууль бусаар ажлаас халсан. АТГ, УМХГ, Нийслэлийн болон Дүүргийн боловсролын газруудад шалгагдаж байгаа эрх нь түдгэлзсэн энэ хугацаанд үндэслэлгүй тушаал гарган ажилчдыг дур мэдэн халж, оронд нь багшлах эрхгүй танил хүмүүсээ багшаар тавьж хүүхдийн сурч боловсрох нөхцлийг ноцтойгоор зөрчиж байгаа юм.
Ө.Алдармаа 24 сая таван зуун мянган төгрөг өөртөө завшсан нь тогтоогдсон АТГ-ын шалгалтаар тогтоогдсон.
Тиймээс БСШУС-ын сайдад Нийслэлийн БЗД-ийн 129-р цэцэрлэгийн эцэг, эхийн төлөөллөөс тус цэцэрлэгийн эрхлэгч Ө.Алдармаагийн талаар гомдол гаргаж байна.
Мөн хамаатан садан, танил талаа харж мэргэжлийн бус хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж өмгөөлөн хамгаалуулдаг. Багш ажилчдыг талцуулж өөрт ашигтай шийдвэр гаргах нөхцөл бүрдэж байдаг болно. Эдгээр тойрон хүрээлж дэмжигчдийг шат дараалалтайгаар шалгаж, шаардлагатай гэж үзвэл ажлаас нь чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байна" гэж мэдэгдсэн юм. Харин эцэг эхийн төлөөллүүд "Өнгөрсөн жил эцэг эхчүүдээс засвар хийнэ гээд 15 мянган төгрөг хурааж авсан ч юу хийсэн нь тодорхой бус байгаа юм. “Хувилбарт ангийг" тарааж бусад 60 гаруй хүүхэдтэй ангиудад тараан өгснөөр ачааллыг хэт их нэмж байна. Эцэг, эхийн зүгээс гаргаж буй санал хүсэлтийг хүлээж авдаггүй. Нийт 500 гаруй эцэг эхчүүд Ө.Алдармааг ажлаас нь чөлөөлье" гэж гарын үсэг зураад байгааг хэлсэн юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт