Хэвлэх байгууллагын сонгон шалгаруулалтаас үүдэн жолооны үнэмлэхний хэвлэлт бүрэн зогсоод байсан. Харин энэ сард багтаан жолооны үнэмлэхийг хэвлэж эхэлнэ гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Тодруулбал, “Тендерт шалгарсан компани бараа бүтээгдэхүүн болон хэвлэх тоног төхөөрөмжөө нийлүүлсэн. Одоо техникийн тохиргооны ажил явагдаж байна. Тиймээс 11 дүгээр сардаа багтаан иргэдийн жолооны үнэмлэхийг хэвлэж, тараана” гэдгийг цагдаагийн ахмад Н.Пүрэвдорж хэллээ.
Одоогоор Лицензийн төвд 100 мянган жолооны үнэмлэхний хэвлэлт хүлээгдэж байна. Үүнээс 40 мянган үнэмлэх нь нөхөн олгох, солих жолооч нарын материал байгаа аж. Эхний ээлжинд нөхөн олгох болон солих үнэмлэхүүдийг хэвлэх юм байна. Жолооны үнэмлэхний тараалтыг Монгол шуудангаар болон тусгай 11-09 дугаарын утас, Дүнжингарав худалдааны төвд байрлах нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр дамжуулан хийхээр болжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт