
Цэцэрлэгт хүүхэд өдөрт 4 цагийн зайтай 3 удаа хооллох бөгөөд ямар нэг хоол тэжээлийн хамааралт эмгэгтэй бол 4-5 удаа хооллоно. Өглөө, өдөр, үдийн дараах хөнгөн хоолыг цэцэрлэгт өгч, оройн хоолыг гэрт нь хөнгөн хоол өгөх ба тэр өдөр цэцэрлэгт махан хоол өгсөн бол оройн хоолонд болж өгвөл мах багатай хоол өгвөл сайн. Үдээс өмнө буюу өглөө, үдийн хоолонд мах, өндөг, загастай хоолыг сүү, ногоо, жимстэй өгөх нь зохимжтой ба эдгээр нь уургаар баялаг тул ходоодонд удаан байж хоол боловсруулах шүүс ихээр ялгарах хэрэгтэй болдог учраас үдээс хойш, орой уургаар баялаг хоол өгөх нь зохимжгүй. Хоолноос 10-15 минутын өмнө унд өгнө. Өглөө болон өдөртөө хүүхдэд ус өгч сургах хэрэгтэй.
Үдээс хойш сүү, ургамлын гаралтай хоол өгөх нь зохимжтой бөгөөд орой унтах үед хоол боловсруулах үйл ажиллагаа удааширдаг. Тэгээд ч хоолны зөв дэглэм барьж сурах суурь болдог. Хоолны хооронд байнга юм иддэг бол өлсөх, цадах мэдрэмж үүсэхээ больж цаашид биеийн жин нэмэгдэх, таргалах нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн хэрэгцээтэй хоолонд дургүй болдог. Хооллолтын хооронд чихэр, гурилан боов өгөхгүй байх шаардлагатай. Харин өдөрт нэгээс хоёр удаа жимс, сүү цагаан идээг өгч болно.
Цэцэрлэгийн хүүхдүүдэд багаас нь эхлэн зохистой хооллолтын талаар мэдлэг олгох хэрэгтэй
Цэцэрлэгт байх үеэс нь эхлэн хүүхдүүдэд зөв зохистой хооллолтын талаар мэдлэг боловсрол олгох хэрэгтэй юм. Учир нь хүүхдийн 2-5 насанд зөв хооллох талаар олгосон мэдлэг, дадал, хандлага насан туршийн дадал болж үлдэх боломжийг цэцэрлэгт бүрдүүлж өгөх ёстой. Үүний тулд:
Цэцэрлэг хүүхдэд олон төрлийн хоол өгөхөд хүүхэд хоолыг зөвхөн идээд зогсох биш шинээр олон зүйлийг мэдэж авдаг. Эхний үед олон төрлийн хоол идэж чадахгүй бол аль болохоор аажмаар дасгаж өгөх, идэж чадахгүй байсан ч хоолны цэсээс хасч болохгүй. Нүдэнд нь харагдаж байх тутам хүүхэд тухайн хоолонд дасдаг.
Цэцэрлэгийн наснаас нь эхлэн олгох зөв зохистой хооллолтын боловсролоор хүүхдийг зөв хооллох дадалд тухайлбал гараа угаах, зөв сайн зажлаж идэхэд сургах, хооллох соёл, хоолны ширээний ард зөв сууж сурах, эрүүл хоол сонгох гэх мэт.
Ногоо, жимс, үр тариа, сүүн бүтээгдэхүүн эрүүл мэндэд хэрэгтэй тул өдөр бүр хэрэглэх, чихэр, чихэртэй төрөл бүрийн хүнс, давс ихтэй, өөхтэй мах, хийжүүлсэн ундаа эрүүл мэндэд муу нөлөөтэй тул аль болохоор бага хэрэглэх, хэрэглэхээс татгалзах, түүний учир холбогдлыг олон төрлийн аргаар сургахаас гадна өдөр тутам өгч байгаа хоолны цэсэнд эдгээр хоол хүнсийг оролцуулахгүй байх хэрэгтэй. Хүүхэд байнга иддэг хоолондоо дуртай байдаг учраас тэдэнд ногоо, жимс, сүү илүүтэй өгч дасгах хэрэгтэй юм.
ЗАРИМ ОРНЫ ХҮҮХДҮҮДИЙН ХООЛЛОЛТ
Бразил

Бразил хүүхдүүд өглөө ихэвчлэн cereal буюу үр тарианы төрлийн хүнс хэрэглэж өдрийн хоолондоо олон төрлийн хүнсний ногоо, төрөл бүрийн вандуйг хэрэглэдэг байна. Энэ хэмжээгээрээ өдөрт авах аминдэм, эрдсийн хэрэгцээгээ хангах бүрэн боломжтой юм. Өглөөний цайндаа cereal идсэнээр хүүхэд шаардлагатай нийлмэл нүүрс ус, эрдэс бодис, аминдэм, эслэгээр хангагдах юм.
Өмнөд Солонгос улс

Солонгос хоолны орцонд мэдээж халуун ногоо, кимчи, будаа, өндөг орно. Мөн хүүхдийн өдрийн хоолыг Японы бэнто маягаар бэлддэг бөгөөд хүүхдийн анхаарлыг татахуйц хэлбэр дүрстэй байдаг. Мөн далайн бүтээгдэхүүний хэрэглээ маш өндөр байдаг ч хонь, үхрийн махны хэрэглээ маш бага байдаг. Өдөр бүрийн хоол хүнснээс хүүхдийн өсөлт хөгжил болон оюун, ухааны хөгжилд маш өндөр ач холбогдолтой Омега-3 тосны хүчил болон олон төрлийн эрдэс бодис, аминдэмийг авдаг.
Итали

Итали хүмүүсийн хувьд хоолноос авах шим тэжээлийг илүү чухалчилж үздэг тул өдөрт хэрэглэдэг хүнснийхээ амин дэмийг үргэлж бодолцдог байна. Иймээс хүүхдэд шинэ жимс, жимсгэнэ, тэдгээрийн шүүс, олон төрлийн ногооны зууш, салат олгодог байна.
Эх сурвалж: НЭМҮТ-ийн Хоол судлалын алба
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт