
Цагдаагийн Ерөнхий Газрын Мэдээллийн технологийн төвөөс /http://dedu.police.gov.mn/ гэсэн жолооны сургалтын төвийн бүртгэлийн програм хангамж боловсруулан Бүртгэл хяналтын төвд хүлээлгэн өгчээ.
.jpg)
Уг программын тусламжтайгаар жолооны сургалтад хамрагдахаар бүртгүүлсэн иргэн тухайн өдрөөсөө эхлэн жолоочийн үнэмлэх авах хүртэлх хугацааны бүх үйл ажиллагаагаа хянах боломж бүрдэж буй юм. Үүгээр ч зогсохгүй тухайн иргэн жолооны сургалтдаа амжилттай хамрагдаж, шалгалтууддаа тэнцсэн бол жолооны үнэмлэх нь шууд хэвлэгдэх аж.
Энэхүү программыг хөгжүүлэхдээ Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээлэлтэй холбосон байна. Ингэснээр тухайн суралцагчийн нэр, регистрийн дугаар давхардах гэх мэт алдаа үүсэхгүйгээр зохицуулагдсан гэдгийг мэргэжилтнүүд онцолж байлаа.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт