УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр бүтэн өдөржин хуралдаж Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэг болон АН-ын дарга З.Энхболд нарыг 6 цаг гаруй "байцаасан". Ч.Сайханбилэг энэ үеэ мөрийн хөтөлбөрөө танилцуулж МАН-ын гишүүдийн асуултад хариулсан байна. МАН-ын бүлгийнхэн энэ тал дээр санал зөрөлдөөнтэй байсан бөгөөд дийлэнхи хэсэг нь АН-тай зөвшилцөж ойлголцъя гэдэг саналтай байсан байна. Гэхдээ бүлгийн гишүүдийн шийдвэр эцсийнх биш, гол шийдвэрийг тус намын удирдах зөвлөл гаргах учиртай байсан. Бүлгийн хурлын дараа Удирдах зөвлөл үргэлжлүүлэн хуралдаж эцэстээ МАН Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад томилохыг дэмжихгүй гэсэн нэгдсэн шийдвэрт хүрсэн байна. Тэд Н.Алтанхуягийг Н.Алтанхуягийн кабинетэд ажиллаж, ЗГХЭГ-ийн даргаар нь ажиллаж байсан хүнээр солих нь улстөрийн зөв шийдвэр биш. Эдийн засгийн хямралын үед тасаг тэргүүлэх тохиромжтой хүн биш гэж дүгнэсэн байна.
Б.Хаш
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт