БНХАУ-ын Гуанжу хотод өнгөрсөн тавдугаар сард зохион байгуулсан ЮНЕСКО-гийн дэлхийн дурсамж хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн хурлаар гишүүн орнуудаас нэр дэвшүүлсэн баримтат өвийн жагсаалтаас 16 бүтээлийг бүс нутгийн өвд бүртгэжээ.
Судар бичгийн хүрээлэнгийн гишүүн, эрдэмтэн С.Шагжийн ХХ зууны эхэн үед урласан Ногоон болон Цагаан дара эхийн төвдөөр бичсэн судар багтсан байна. Уг судар нь 4.9х5.4 см хэмжээтэй, 0.08 мм зузаан, 0.2 гр жинтэй тул дэлхийн хамгийн жижиг номд тооцогддож байгаа аж.
Сударт 62 бадаг шүлэг, 79 мөр эгнээ, 250 шад, 5718 үсгийн тэмдэгт, 2510 цэг шад, бүхлээрээ 8228 тэмдэгт бүхий Цагаан, Ногоон дара эхийн сургаалийг улаан, хар бэхээр бичжээ. Монгол хүний оюун ухааны гайхамшгийг дэлхийд мэдрүүлсэн энэ судрыг Засгийн газрын 2002 оны тогтоолоор түүх соёлын хосгүй үнэт өвд бүртгэсэн байна. Сахиусан Дара эх судрыг ЮНЕСКО-гийн өвд бүртгэсэн батламжийг Үндэсний төв номын санд гардуулна.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт