ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ч.Сайханбилэгийн талаарх бүлгүүдийн байр суурь

    Санал зөрсөн АН-ын бүлэг

    Хамгийн түрүүнд АН-ын бүлэг хуралдаж Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад дэвшүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн. Хуралд 35 гишүүн ирэх ёстойгоос 29 нь иржээ. УИХ-ын гишүүн Д.Арвин, Н.Алтанхуяг, Д.Бат-Эрдэнэ, Ц.Баярсайхан, Л.Болд, Д.Ганбат нар хүндэтгэх шалтгааны улмаас ирээгүй. Ингээд санал хураалтад 29 гишүүн оролцож 16 гишүүн дэмжиж, 10 гишүүн татгалзсан байна. Эсрэг санал өгсөн 10 гишүүн бол МҮДН фракцын Р.Амаржаргал, Н.Батбаяр, Б.Болор, Б.Гарамгайбаатар, Д.Зоригт, Б.Наранхүү, Д.Эрдэнэбат, “Шонхор” фракцын Д.Батцогт, “Нэг Ардчилал” фракцын М.Батчимэг, МоАХ фракцын Р.Бурмаа нар юм. Ямартаа ч Ч.Сайханбилэг гишүүн бүлгийнхээ дэмжлэгийг авч чадав. Гэхдээ түүнийг дэмжсэн намын гишүүдийн тоо УИХ-д түүнийг Ерөнхий сайд болоход нөлөөлөлөх бодит хүчин болж чадахгүй юм.    

    Яаж ч мэдэх “Шударга ёс” эвсэл

    Тус эвслийн бүлгийн хуралд АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд, нэр дэвшигч УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг нар оролцож гишүүдийн сонирхсон асуултад хариулсан юм. АН-ын зүгээс нөхөрлөлдөө ямар ч тохиолдолд үнэнч байна хэмээн амлалт өгсний хүчинд тус бүлэг дэмжихээ илэрхийлсэн ч чуулганы хурал дээр эсрэг кноп дарж мэдэх гурван ч гишүүн бий. Тэдэнтэйгээ нам нь учраа олно хэмээн тохиролцжээ.

    Дэмжихээс өөр гарцгүй ИЗНН

    Тэдний хувьд Ч.Сайханбилэгийг дэмжинэ гэдгээ хамгийн түрүүнд илэрхийлсэн. УИХ-д хоёр суудалтай тус намын хувьд Засгийн газарт нэг суудалтай байна гэдэг тэнгэрийн умдаг атгасантай ялгаагүй юм.

    Хөзөр атгасан МАН

    Тус бүлгээс ямар шийд гарахаас Ч.Сайханбилэгийн хувь заяа хамаарна. Шинээр эмхлэн байгуулагдах Засгийн газарт орж ажиллаач хэмээх АН-ын саналыг хүлээн авсан тохиолдолд МАН тус намаас нэр дэвшигчийг дэмжинэ. Ямартаа ч МАН-ын Удирдах зөвлөлөөс тохиролцоо хийх эрх, үүргийг нь УИХ дахь бүлэгтээ өгсөн. Өнөөдөр үдэд эхэлсэн бүлгийн хуралд УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг нар оролцож гишүүдийн асуултад хариуллаа. Яг одоо МАН-ын бүлэг хэрхэх эсэх талаар хуралдсаар байна. Өмнө нь нэг биш удаа намын бүлгийн ахлагч нь “Сөрөг хүчин байна. Засгийн газарт орж ажиллахгүй” хэмээн мэдэгдэж байсан билээ.   

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй