ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    У.Хүрэлсүх Шараваагийн сагсчин хөвгүүдийг дэмжиж туслав

    Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хоёр хүү АНУ-ын сагсан бөмбөгийн United States Basketball Academy 50 хувийн хөнгөлөлттэй зургаан сарын сургалтад суралцах талаар өмнө нь бид мэдээлж байсан. Тэрбээр “ийм сайхан мэдээ сонсоод, би аз жаргалтай байна” хэмээн жиргэж байсан нь саяхан.

    Тэгвэл хүүхдийн лигийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд түрүүлж, шилдэг тоглогч болсон хөвгүүдийг нь УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүх дэмжиж, зардал мөнгөний тал дээр туслалцаа үзүүлжээ.

    Гавьяат энэ тухай  “Хоёр хүүгийн минь мөрөөдөлдөө хүрэх замд дэм болж, төлбөр зардалд нь хандив өргөсөн Хүүк ахдаа баярлалаа” хэмээн цахим хуудастаа бичсэн байна.

                                                                                                                             Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй