Төчнөөн мянган орон сууц ашиглалтад орлоо, барилгын салбар өмнөх оноос 70 орчим хувиар өсөлттэй байж, бүтээн байгуулалт нэмэгдлээ гэх мэт сайхан мэдээг та бид олон удаа сонсч байсан. Гэхдээ үнэн хэрэгтээ барилгын салбарын энэ өсөлт, гоё дүр төрхийн цаана нуугдсан, өөрчлөлт хүлээсэн зүйл бий.

Манай улсад барилгын салбарын хөрөнгө оруулалтын нэг төгрөг тутмаас 67 мөнгө нь зуны улиралд багтаад л Хятад руу гарчихдаг.
Өнгөрсөн жил барилгын салбарынхан 71 тэрбум төгрөгийн ажил хийсэн. Гэхдээ манай жишгээр барилгын салбарын хөрөнгө оруулалтын 49 хувь нь монголдоо шингэж, 51 хувь нь урд хил гараад явчихдаг тул буюу ойролцоогоор 37 тэрбум төгрөг нь Хятад руу гарчихсан гэсэн үг.
Барилгын материалын нийлүүлэлтийн 90 орчим хувийг импортын бараа бүтээгдэхүүн эзэлдэг
Барилгын үндсэн түүхий эдийн үйлдвэрлэгч Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөл болон Эрэл-ийн цементний үйлдвэр зэргээс өөр дотоодын томоохон үйлдвэрлэгчид алга байна. Жижиг үйлдвэрлэгч нар түүхий эдийн хувьд ихэнхдээ гаднаас хамааралтай байна.
Барилгын нарийн хийцлэл, сантехник, цахилгаан, заслын ажлуудын материалыг бараг 100% импортын материалаар хангаж байна.
Барилгын салбарт ажиллаж буй нийт ажилчдын тоо 98000 орчим байгаагийн 52000 нь Монгол ажилчид гэсэн статистикийн мэдээ байна. Тэгэхээр үлдсэн 46000 орчим нь гадны ажилтан гэсэн үг.
Барилгын салбар яг л шүүрэн шанага ажиллаж байгааг дээрх тоо баримтуудаас бэлхнээ харж болно. Эрчимтэй хөгжиж буй гэгдэх барилгын салбарынхны олсон хэдийнх нь тал нь хил даваад талийж одно гэхээр харамсалтай. Энэ цоорхойнуудыг бөглөж шанаган дотроо үлддэг хувиа нэмэх талаар хаа хаанаа бодож хичээх хэрэгтэйг тоо баримт харуулж байна. Барилгын салбарт монгол хүнээ ажиллуулъя гэж барилгын эзэд хичээж, гаднаас авдаг хаалганыхаа материалыг авч ирээд монголдоо хийе гэх сэтгэл, хандлага төр, болоод иргэдэд хэрэгтэй болоод байна.
“Дельта констракшн” ХХК-ийн захирал Ц.Эрдэнэбатын хэлснээр “Буянт-Ухаа-1” төсөл дээр зөвхөн монгол хүмүүсийг ажиллуулж, монголд үйлдвэрлэдэг барилгын материалуудыг татаж хэрэглэсэн байна. Ингэснээр 71 тэрбум төгрөгийн 67 хувийг эх орондоо үлдээж чаджээ. Чадъя гэвэл чаддагийн жишээ энэ.
Б.Намжилмаа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт