ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Д.Баярбаатар Францын “Muzee Guimet”, “Mandapa” театрт тоглоно

    ҮДБЭЧ-ын уран сайхны удирдаач, бүжиг дэглээч Д.Баярбаатар энэ сарын 23-24-нд Франц улсын нэр хүндтэй “Muzee Guimet”, 25-26-нд “Mandapa” театрт ятгачин Ч.Баасанхүүтэй хамтарч, уран бүтээлийн тоглолтоо толилуулахаар тус улсыг зорьжээ. Тэнд “Алтайн дуу”, “Чингис хаан”, “Хөх тэнгэрийн үлгэрүүд” зэрэг бүтээлээ хөөмийлж, морин хуураа тоглон, өөрийн дэглэсэн бий биелгээнүүдээсээ бүжиглэнэ.

    Ийн тэрбээр Парисийн нэрт хүндтэй театрт тоглохоор болж байгаа Монголын анхны уран бүтээлч юм. Тус театрынхны уран бүтээлийг дэмжин хамтарч ажилладаг Францын хөгжмийн зохиолч, продюсер Бернард Форд дөрвөн жилийн өмнө материалыг нь бүрдүүлж, тус театрын удирдлагуудад явуулахад өнгөрсөн жил зөвшөөрсөн хариу илгээж, уран бүтээлийн тоглолтоо хийхийг урьсан байна.

    Тэрбээр уг хоёр театраас гадна тэндхийн “Klermo Feron” танхимд бас тоглож, ардын урлагийн тухай лекц унших гэнэ. “Muzee Guimet” театрынхан Зууны манлай бүжиг дэглээч, ардын жүжигчин Ц.Сэвжидийн нэрэмжит бүжиг ангийн уран бүтээлчдийг сонирхож байгаа аж. ОХУ-ын томоохон чуулгын бүжигчидтэй адил Монголчууд ч гэсэн Францад өөрийн гэсэн үзэгчидтэй болох цаг ойрхон болох нь.  

                                                                                                                             Г.Золзаяа  

     

            

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй