ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Селена Жастин хоёр эргэн нийлжээ

    Энэ жил 25 нас хүрсэн дуучин Селена Гомес хуучин хайр Жастин Бибертэйгээ эргэн нийлсэн талаар хэвлэлүүд мэдээлж эхэллээ. Селена Канадын дуучин The Weeknd хэмээх Абель Макконен Тесфайетэй 10 сар үерхсэн. Гэвч хос залуус салж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн. Зарим хэвлэлд бичсэнээр The Weeknd аялан тоглолт хийгээд  бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орж, хүнд хэцүү байхад нь хажууд нь байгаагүй нь салах шалтгаан болсон байна.

    Харин Бибер одоо Селенаг эргүүлэн халамжилж, итгэлийг нь дахин олохыг байдгаараа хичээж байгаа аж. Саяхан тэд Лос Анжелест дугуйгаар зугаалжээ. Дараа нь тэд Лос-Анжелес хотын нэгэн сүмд очиж мөргөл үйлдсэн байна. Жастины нэгэн шүтэн бишрэгч бүсгүй өнгөрсөн ням гарагт тэр сүмд очих үеэр хосуудтай тааралджээ. Ямартай ч Селенаг Weeknd-тэй үерхэхэд зарим фенүүд нь дургүйцэж түүнээс салж Жастинтай буцаад нийлээсэй гэж хүссэн нь мэдээж. Харин тэдгээр хүмүүс одоо Селена Жатин хоёрын энэ уулзалтуудад маш сэтгэл хангалуун байгаа аж. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй