ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хурандаа цолыг 17 жил ажилласан албан хаагч хүртэнэ

    Энэ хавар Х.Тэмүүжин сайдын эхлүүлсэн хууль зүйн шинэтгэлийн хүрээнд ахлах дэслэгч, хошууч цол байхгүй болж цагдаагийн офицерүүдийн бухимдлыг нэлээдгүй төрүүлсэн. 10 жил ажиллаад хугацаагаараа ахмад цол авахын өмнөхөн энэхүү шинэтгэл гээчид өртөн цол буурч, дөнгөж ширээний араас гарсан шинэхэн албан хаагчдын адил дэслэгч хэмээх мөрдөс зүүх болсондоо тэд бухимдсан хэрэг. Томоохон эсэргүүцэлтэй тулгарсан яам ч төд удалгүй цолыг нь буцаан олгосон билээ. Харин өнгөрөгч наймдугаар сард томилогдсон ЦЕГ-ын дарга С.Баатаржав  цолны талаар баримтлах журмыг шинэчлэн боловсруулжээ. Ингэснээр хуулийн чиглэлийн сургууль төгсөж тодорхой албан дээр очсон ч тухайн албан тушаалтны цол дэслэгч байх ажээ. Цаашлаад гурван жил ажиллаж байж ахлах дэслэгч цол, дахин гурван жил алба хаагаад ахмад цол хүртэх гэнэ. Харин ахмад цолтой офицер зургаан жил ажиллаад хошууч цол авах бол, дэд хурандааг 11 жил, хурандааг 17 жил ажилласан алба хаагчид албан тушаалын сонгон шалгаруулалтын сургалтад хамрагдаж, шалгалтын онооны дарааллаар тэнцсэн тохиолдолд олгохоор болсон байна.     

    Б.Гарьд

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй