ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Малчид цаг агаарын мэдээг мессежээр авч байна

    Мерси Кор байгууллагаас манай улсад “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь” болон “Дасан зохицох, даван туулах чадвартай орон нутгийн иргэд” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй.

    Уг төслийн хүрээнд 130-105 тусгай дугаараар 15 аймгийн 128 сумын малчдад цаг агаар, бэлчээрийн ургац, ОБЕГ-аас гаргах цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн тухай мэдээг мессежээр дамжуулж байгаа аж. Дээрх мэдээллүүдийг орон зай, цаг хугацаа хамаарахгүйгээр өдөр тутам авч ашиглах хүсэлтэй хэрэглэгчийн тоо 57 мянга гаруйд хүрчээ.

    Харин гурван жилийн хугацаатай хэрэгжих “Дасан зохицох, даван туулах чадвартай орон нутгийн иргэд” хөтөлбөрийн хүрээнд нэр бүхий найман аймагт тэжээлийн үйлдвэрлэл, мал үржил, малын эрүүл мэнд, махны үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр ажиллаж байгаа аж.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй