
Өнөөдөр 74 настай олны танил нэгэн хүн долоохон настай охиныг хүчирхийлсэн гэх хэрэг мэдээ.мн сайтад нийтлэгдсэн билээ. Тэгвэл хүчингийн хэрэг үйлдсэн гэх тэр хүн олон улсын тоймч, сэтгүүлч DZ man буюуБизъяагийн Дашзэвэг гэдэг нь тодорхой болжээ.
Түүнийг Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн шүүгчийн шийдвэрээр цагдан хорьсон бөгөөд гэрчийн мэдүүлэг, эд мөрийн баримтаар хүчирхийлэхийг завдсан үйлдэл нь нотлогдсон гэжээ. Өмгөөлөгч түүнийг батлан даалтад гаргах хүсэлтээ Чингэлтэй дүүргийн шүүхэд гаргасан боловч шүүхийн захирамжаар нэг сар хорих шийдвэр гаргасан аж.
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 14.10 дугаар зүйлийн 1.14.13 дугаар зүйлийн 1, 8, 9 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон шүүхээс яллагдагч Бизъяагийн Дашзэвэгт 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн яллагдагчаар 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт