Цахим системээр газар өмчлөлийн ажлыг эхний ээлжийн 5 байршилд явуулж дууссан. Гэвч цахим системээр сонгогдож газар өмчлөн авах эрхтэй болсон 2043 иргэн заасан хугацаанд харъяа дүүрэгтээ өргөдлөө өгөөгүй учраас сонгогдсон эрхийг нь хүчингүйд тооцож дахин сонгон шалгаруулалтыг сонгогдоогүй иргэдийн дунд явуулсан юм. Тэгвэл цахимаар дахин явуулсан сонгон шалгаруулалтын дүн гарчээ. Та дахин сонгон шалгаруулалтад сонгогдсон эсэхээ www.umch.ub.gov.mn гэсэн сайтаар орж шалгах бүрэн боломжтой бөгөөд хэрэв сонгогдсон бол хоёр долоо хоногийн дотор тухайн байршлын харъяа дүүрэгтээ хандаж өргөдлөө өгөх хэрэгтэй юм.
Өнөөдрийн байдлаар нийтдээ 11174 иргэн цахим системээр сонгогдож газар өмчлөн аваад байна.
Б.Хаш
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт