ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дутуу нойртой явбал таргална

    Донжоны Эзэн хааны коллежийн ажилтнууд өдөрт долоон цагаас бага унтдаг хүмүүс 385 калори хүнс илүү иддэг болохыг тогтоожээ. Үүний улмаас энэ хүмүүсийн биеийн жин ердөө нэг долоо хоногийн дотор 0,5 килограммаар нэмэгдэх боломжтой гэнэ. Нойр дутуу явбал хүмүүс жимс, ногооны оронд өөх, тос ихтэй хоол унд идэхийг эрмэлздэг аж. 

    Эрдэмтэд 172 хүний мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ. Судлаачид тэр хүмүүс дутуу нойрссоноосоо болоод өөх, тос ихээр агуулсан хоол ундыг илүүтэй зооглож байсныг олж мэдсэн гэнэ. Ер нь бол дутуу нойртой явдаг хүмүүс 385 калори илүү хэрэглэдэг байсан аж. Шарсан төмс, жигнэмэг зэрэг хоолноос энэ илчлэгийг авч байв. Бага унтдаг хүмүүс маргааш өдөр нь идэвхтэй байх нь бага аж. Тэгэхээр хөдөлгөөн багатай байгаа хүмүүс таргалах нь аргагүй билээ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй