
Авлигатай тэмцэх газар албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан 301 өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авснаас одоогоор 269 гомдол, мэдээллийг нь хянан шалгасан байна. Дээрх өргөдөл, мэдээллийн дийлэнх хувийг орон нутаг дахь байгууллага, албан тушаалтантай холбоотой ашиг сонирхлын зөрчилтэй хууль бус томилгоо болон аж ахуйн үйл ажиллагаа давхар эрхлэх, бэлэг хандив авсан хэмээх гомдлууд эзэлж байгаа аж.
Авлигатай тэмцэх газраас хийсэн хяналт шалгалтын дүнд хамаарал бүхий этгээдийн хувийн эрх ашгийг хөндсөн захиргааны акт гаргасан, садан төрлийн холбоотой этгээдийг тендерт шалгаруулж гэрээ хэлцэл байгуулсан, төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан, хандив, туслалцаа авсан аж ахуйн нэгж байгууллагуудтай гэрээ байгуулж давуу байдал олгосон, ашиг сонирхлын зөрчил үүссэн нөхцөлд мэдэгдэл, тайлбар гаргаагүй зөрчил нэлээд илэрчээ. Дээрх зөрчлийг арилгуулахаар тус газраас 40 гаруй албан тушаалтанд хариуцлага тооцуулах, хууль тогтоомж зөрчсөн 20 гаруй тушаал, шийдвэрийг хүчингүй болгуулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллах талаар 60 гаруй байгууллагад анхааруулж зөвлөмж, чиглэл хүргүүлсэн байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт