Монгол Улсад өдгөө 4358 төрийн байгууллага үйл ажиллагаа явуулж, нийт 169.448 хүн ажилладаг байна. Энэ тоог 2012 онтой харьцуулахад төрийн байгууллага 130-аар, ажиллагсад нь 6679-өөр тус тус өсч төр улам л данхайжээ. Сонгууль болсон жил ялсан намын гишүүд төрийн албанд ажилд орж, нөгөө намынх нь гудамжинд гардаг бичигдээгүй хууль Монгол үйлчилдэг. Ийнхүү засаг солигдох бүрийд төр улам данагар болж урсгал зардал нь хэдэн арван тэрбумаар өсдөг. Үүнийг цэгцлэх, төсвийн үргүй зардлыг хэмнэх үүднээс төрийн байгууллагад цомхотгол хийхээр болсон билээ. Ингэснээр байгууллагуудын дэд, орлогч, зөвлөхүүд зэрэг 345 албан тушаалтан ажлаа хүлээлгэн өгнө. Тэдний авдаг цалин болох гурван тэрбум төгрөгийг төсөв хэмнэнэ. Мөн цомхотголын хүрээнд хэд хэдэн агентлагийг татан буулгаж салбар яамдын харьяа газар, хэлтсүүдэд нэгтгэснээр 540 албан хаагч ажлаасаа халагдах ажээ. Эндээс мөн л дөрөв орчим тэрбум төгрөг хэмнэх боломж бүрдэх юм.
Ж.Ангараг
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт