ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Хазаар цэцэгсийн дуулал”-ын уран бүтээлчид “Зэрлэг сарнай” суулгалаа

    “Хазаар цэцэгсийн дуулал” ОАК-ны уран бүтээлчид бүх нийтээр мод тарих аянд нэгдлээ. Киноны найруулагч, зохиолч, зураглаач гол дүрийн жүжигчид СХД-т байрлах  нийслэлийн тэргүүний 62-р дунд сургуулийн гадна талбайд нохойн хошууны бут суулгажээ. Нохойн хошуу буюу зэрлэг сарнай нь үр жимсээ богино хугацаанд өгдөг бутлаг ургамал юм.

    “Хазаар цэцэгсийн дуулал” ОАК нь хүн байгалийн шүтэлцээт холбоог сонирхолтойгоор харуулсан, орчин цагийн үлгэрийн кино гэж салбарын мэргэжилтнүүд онцолж байгаа. Кинонд гардаг үлгэрийн мэт байгаль нь Булган аймгийн Хангал сумын үзэсгэлэнт Хялганат тосгон аж.Байгалийн сайханд зураг авалтаа хийж, байгаль эх дэлхийгээ хайрлахыг уриалсан киноны уран бүтээлчид зөвхөн дэлгэцийн уран бүтээлээр энэ санааг илэрхийлээд зогссонгүй ийнхүү өөрсдөө үлгэрлэж, уншигч та бүхнийг эх орноо ногооруулах аянд уриаллаа.

    Уншигч та “Хазаар цэцэгсийн дуулал” ОАК-г Univision, Skymedia, LOOK телевизийн видео сангаас сонгон үзэх боломжтой.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй