ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Украйны салан тусгаарлагчид давуу эрхтэй боллоо

            Тэдэнд 3 жилийн турш өөрсдийн хууль дүрмийг тогтоох эрх олгосон бөгөөд цагдаа шүүх прокурор болон эдийн засгаа  дотроосоо бүрдүүлэх боломжийг өгчээ. Энэхүү боломжийг Украйны ерөнхийлөгч Петро Порошенко болон Украйн засгийн газраас олгож байгаа юм. 

            Мөн Киевийн Засгийн газраас мөргөлдөөнд оролцсон босогчид болон  цэрэг цагдаагийн хүчнийхнийх өршөөх тогтоол гаргасан байна. Онцгой статус бүхий газрыг Зүүн Украйны Донбас хот хүртэлх газраар хязгаарлаж байгаа юм.

            Ийнхүү  Луганск болон Донецк хотын БНН-н дарга өөрсдийн дагаж мөрдөх хуулийг урьдчилсан байдлаар гаргажээ. Гэсэн хэдий ч ихэнх босогчид  Украйнаас бүрэн салан тусгаарлах байр суурьтай хэвээр байгаа юм байна.

            Өнгөрөгч дөрөвдүгээр сараас эхэлсэн энэ мөргөлдөөнд нийт 3000 хүн амь үрэгдэж 300,000 хүн орон гэрээсээ дүрвээд байгаа гэх албан ёсны тоог НҮБ-аас гаргаад байгаа юм.

     

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй