ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дахин төлөвлөлтийн компаниудыг батламжлав

    Нийслэлийн Засаг даргын захирамжаар  Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр 14 дүгээр хороолол орчим 7,3 га-д хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “ЗУРГААН ТАЛТ” ХХК,  Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр “Монголын үндэсний олон нийтийн радио телевиз” орчим 4 га талбайд “БАСМАА КОНСТРАКШН” ХХК тус тус шалгарсныг батламжиллаа.


     Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан компани, төсөлд хамрагдах иргэн, аж ахуйн нэгж болон нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газрын хооронд гурван талт гэрээг батлагдсан загварын дагуу байгуулж, “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ыг мөрдөж ажиллахыг  нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй