20-ийн уулзалтын үеэр Австрали улс Хятадтай чөлөөт худалдааны гэрээ хийхээр боллоо. Ингэснээр Австрали хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийхээ 90 орчим хувийг Австралид татваргүйгээр нийлүүлэх юм байна.
Нобелийн энх тайвны шагналтнуудын уулзах уулзалтын товыг өнөөдөр зарлалаа. Энх тайвны төлөөлөгчид Италийн Ром хотноо ирэх сарын 12-14нд чуулна.
Лалын Левантын улсын зэвсэгт дайчид АНУ-ын бас нэгэн сайн үйлсийн ажилтанг хөнөөж байгаа бичлэгээ илгээжээ. Цаана нь дахин 14 хүнийг хөнөөхөөр завдаж байгаа аж.
Хонконг дахь шар шүхэртнүүдийн жагсаал 50 дахь хоногтоо үргэлжилж байна. Энэ удаад жагсагчид 200 гаруй майхан барин хотын төв дүүргийн замуудыг бүхэлд нь хаажээ.
Өнгөрөгч 10 дугаар сарын 27-нд Хавайн арлын Килауяа галт уул дэлбэрээд байсан ч энэ сарын 10-нд дахин идэвхжиж дэлбэрснээс халуун лав улам хурдтайгаар урсаж тус бүсийн 800 мянган хүн амтай Пахао хотыг бүхэлд нь урсгахад хүрээд байна.
Зүүн Украйны нутаг дэвсгэр дээр осолдсон Малайзын агаарын тээврийн Эм Эйч 17 нислэгийн БОИНГ 777-200 онгоцны үлдэгдлийг цуглуулах ажил эхэлсэн байна.
Филиппиний өмнөд хэсгийн Кабакан хотод өчигдөр орой тэсрэх бөмбөг бүхий халдлага гарснаас нэг хүн амь үрэгдэж, 16 хүн гэмтэж бэртжээ.
Нидерландын Утрехт хотоос холгүй орших шувууны фермд хүнд аюултай шувууны томуугийн өсвөр илэрлээ. Вирусийг тараахгүйн үүднээс фермын 150 тахиаг бүрэн устгалд оруулсан байна. Мөн хөл хорио тогтоожээ.Австралид болсон их 20-ийн чуулга үр дүн муутайхан өндөрлөлөө.
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун гадаад харилцаагаа өргөжүүлэхээр итгэмжилсэн төлөөлөгчөө ОХУ руу илгээхээр болжээ. Мөн тэрээр хэсэг чимээгүй байсныхаа дараа Хойд Солонгосын ардын армиар зочилсон байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт