Их Британийн иргэн 5хан настай Ayan Qureshi хүү Майкрософтын шалгалтад тэнцэж дэлхийн хамгийн залуу компьютерийн мэргэжилтэн болжээ. Түүний аав IT-ийн мэргэжилтэн бөгөөд хүүгээ энэ чиглэлд хорхойсч сонирхоход тусалж дэмжжээ. Шалгалтын талаар хүү, бага зэрэг хүнд боловч сонирхолтой байсан гэж хариулсан байна.
Ayan Qureshi өөрийнхөө гэрийн компьютерийн сүлжээг хийсэн бөгөөд ирээдүйд Их Британийн технологийн томоохон компанийн эзэн болох мөрөөдөлтэй юм байна. Аав нь хүүг компьютерт дурлаад буйг анзаарч 3 настайгаас нь хуучин компьютер задлан эд ангиудынх нь үүрэг, ажиллагааг ойлгуулж өгчээ. Хүү өмнөх өдөр нь заасныг маргааш нь марталгүйгээр ярьж байхыг аав нь хараад хүүдээ улам шинийг зааж өгөхийг мэрийх болсон байна. Тэрээр одоо өдөрт 2 цагийг программын тухай суралцахад зориулж байгаа аж.
Хүүгийн өгсөн шалгалтыг мэдээлийн технологийн чиглэлийн мэргэжилтэн болохыг хүссэн хэн бүхэн өгч болох бөгөөд тэнцсэн тохиолдолд салбартаа хүлээн зөвшөөрөгддөг байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт