Нобелийн энхтайвны шагналтнуудын 14 дэх удаагийн уулзалт Италийн Ром хотноо ирэх 12 дугаар сарын 12-14-нд болно. Нобелийн энх тайвны шагналтнуудын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах гол шалтгаан нь тэдгээр хүмүүсийн хүсэл зорилгыг хүн төрөлхтний тусын төлөөх үйлсэд нэгтгэхийг уриалахад оршдог байна. Тус уулзалтыг 10 дугаар сард Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад зохион байгуулахаар төлөвлөж байсан ч Хятадын хавчлагаар ӨАБНУ 14 дүгээр далай ламд виз өгөхөөс татгалзсан билээ. Тиймээс элдэв хавчлагаас хараат байдлаар Италийн Ром хотноо тус дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж байгаа бөгөөд нэгэн зорилгын дор нэгдсэн энхтайвны шагналтнууд ирэх сарын 12-14-нд нэгдэн чуулах юм байна. Нобелийн энх тайвны шагналыг 1901 оноос хойш олгож эхэлсэн бөгөөд энэ удаагийн чуулганд Нобелийн хамгийн залуу шагналтан 17 настай Малала Юсүфзай охин оролцоно.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт