ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Отго харваа өрсөлдөөнтэй боллоо

             Монгол Улсын мэргэн, спортын мастер, нум сум урлаач Л.Ядамсүрэнгийн нэрэмжит үндэсний сурын отго харваа сурын төв талбайд амжилттай болж өчигдөр өндөрлөлөө. Монголын үндэсний сурын холбооноос зохион байгуулсан уг харвааг Буриад улсын биеийн тамир, соёлын гавьяат ажилтан Т.Батмөнх, Ховд аймгийн Булган сумын уугуул, “Хангарьд” спорт клубийн тамирчин, улсын гоц мэргэн Л.Отгонбаяр нар ивээн тэтгэсэн. Үндэсний спортын V их наадамд эх орныхоо өнцөг булан бүрээс ирж оролцсон 400 гаруй харваач, 50 гаруй хүүхэд хаалтын отго харваанд цэц сорив. Үндэсний сур харвааны хүндэт харваач Т.Батмөнх улсын мэргэн Л.Ядамсүрэнгийн шавь. Отго харвааны тэмцээнд оролцсон хүүхдүүдэд  жил бүр гарын бэлэг өгч баярлуулдаг тэрбээр багшийнхаа үндэсний сурын спортод оруулсан хувь нэмэр, үйл хэргийг үргэлжлүүлэн 20 жилдээ зохион байгууллаа. Энэ жил харваачдын  бэлтгэл сайн хангагдсан нь хаалтын харваанаас тодорхой харагдсан. Тиймээс дараа жилийн наадам эрхий мэргэчүүдийн хувьд илvv сонирхолтой болох нь эргэлзээгүй.

    Харвааны эрэгтэйчүүдийн төрөлд:

    Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, “Хангарьд” клубийн харваач, спортын мастер Э. Ганчулуун 38 оноогоор түрүүлсэн.

    Аман хүзүүнд Өмнөговь аймгийн харьяат, “Ажнай” группийн “Таван толгой транс” ХХК-ийн харваач, МУ-ын гоц мэргэн Ж.Баттөмөр 36 оноогоор шалгарч, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын харьяат, спортын мастер Н.Чинзориг 36 оноогоор гурав, Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, “Хангарьд” клубийн тамирчин, “Гложекс” ХХК-ийн харваач МУ-ын мэргэн Б.Ёндон 35 оноогоор дөрөв, Багануур Зүүн өмнөд бүс цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит ХХК-ийн харваач, спортын мастер Н.Өлзийбилэг 35 оноогоор тавдугаар байр эзэлсэн.

    Эмэгтэйчүүдийн төрөлд

    1. О.Чинзүрх-спортын мастер, Өмнө говь аймаг, “Ажнай” групп “Таван толгой транс” 38 оноо

    2.Г.Батзаяа-МУ-ын мэргэн, Төв аймаг, “Шинэ Налайх”баг 37 оноо  

     

    3.Х.Оюунчимэг-МУ-ын гарамгай мэргэн, Хэнтий аймаг, “Чингисийн дэлхийн академи” 37 оноо    

    4.Д. Цэцэгмаа-спортын мастер, Завхан аймаг, “Алдар”спорт хороо “Жем” баг 36 оноо

    5.Л.Шоовдор-спортын мастер, Булган аймаг, “Хангарьд” клуб 35 оноогоор тус тус байр эзэллээ.

                                                                                                                                     Г.Золзаяа  

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй