ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    IPHONE-ий талаар чиний мэдэхгүй 5 зүйлс

    Iphone утасны хэрэглээний талаарх таны мэдэхгүй 5 зааврыг санал болгож байна.

    1. Утасныхаа чичиргээг тохируулах.

    Гар утсаа байнга ашигладаг хүмүүсийн хувьд өөрт ирж байгаа мэдээллүүдээ андуурах тохолдол байдаг. Жишээ нь таньд ирж байгаа жиргээ,фэйсбүүк болоод үүрэн операторын мессэжний дохионууд бүгд нэгэн хэвийн ирж байна уу, Тэгвэл та утасныхаа тохиргоо хэсэгт ороод sounds хэсгийг орж энэхүүг тохиргоог өөрчилж болно. Мөн хэрэв таны утас нууц дугаартай бол захиа ирэх болгонд код хийх шаардлагагүй болгож ч тохиргоогоо өөрчилж болох юм.

    2. Камераа чихэвчээрээ удирдах

    Гэр бүл, найз нөхдөөрөө олуулаа “Selfie” авхуулах тохиолдолд таны гарны урт хангалтгүй санагдах үед чихэвчээ ашиглаж болох нь байна шүү. Чихэвчээ утсандаа залгаад л чангалах суллах товчийн тусламжтай бүтэн “Selfie” авахуулцгаая.

    3. Унтчихсан ч гэсэн хөгжмөө автоматаар унтраах

    Та хөгжим сонсоод хэвтэж байхдаа унтаад өгдөг шүү дээ. Харин одоо унтсан хойноо утасныхаа тохиргоог өөрчилөөд хөгжмөө автоматаар унтраах боломжтой боллоо. Дуу явж байх үед та утасныхаа Clock цэс рүү орж Timer хэсгийг сонгоно. Дараа нь дэлгэцэн дээрээсээ when timer ends цэсрүү орж хамгийн доод хэсэгт байгаа stop playing цэсийг идэвхжүүлээд цагийн тохиргоогоо сонгоход л болно.

    4. Хурдан цэнэглэх арга

    Гадагшаа гарах яаралтай ажилтай байхад тань цэнэг дуусч байвал Airplane mode дээр тавьж байгаад цэнэглээд үзээрэй. Ингэхэд цэнэг 2 дахин хурдан шахагдах болно. Airplane mode асааснаар та утасныхаа цэнэгний сүүлийн  5%-ийг хэмнэх боломжтой юм.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй