
Энэ сарын 2-нд Төв аймгийн Аргалант сумын хоёрдугаар баг, Цагаан хөтөл гэдэг газар автын осол гарч, дөрвөн иргэн амиа алджээ. "76-78 УБР" улсын дугаартай, “Prius-11” загварын суудлын автомашинаар Угтаалцайдам сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан бөгөөд хохирогчдын нэг нь бага насны хүүхэд байжээ.
Осол болсон газарт Төв аймгийн Онцгой байдлын алба болон Цагдаагийн газрын алба хаагчид ажиллаж, цогцсуудыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. Одоогийн байдлаар ослын шалтгаан нөхцлийг тодруулахаар аймгийн Цагдаагийн алба хаагчид ажиллаж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт