АН-ын ҮЗХ-оос өгсөн үүргийн дагуу АН-ын бүлэг шинэ Засгийн газрыг байгуулах асуудлаар парламентад суудалтай намуудтай зөвшилцөх ажлын хэсэг байгуулсан. Энэ асуудал ямар шатандаа яваа талаар ажлын хэсгийн ахлагч Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Ажлын хэсэг энэ хугацаанд нийт дөрвөн удаа хуралдсан ажээ. Хамтран ажиллах саналаа өмнөх засагт мөр зэрэгцэн ажиллаж байсан ИЗНН, “Шударга ёс эвсэл”-д урьдчилсан байдлаар хүргүүлээд байсан гэнэ. Харин АН-ын даргаар шинээр томилогдсон З.Энхболд өнөөдөр албан ёсоор хамтран ажиллах зөвшилцлийн бичгийг УИХ-д суудалтай намууд руу хүргүүлж байгаа ажээ. Саналыг намууд хүлээж авбал ИЗНН, “Шударга ёс” эвсэл, МАН шинээр байгуулагдах Засгийн газарт хамтарч ажиллах нөхцөл бүрдэх юм байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт