ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хятад Австралийн том зах зээл болох уу

    Өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон их 20-ийн уулзалтын үеэр Австрали улс Хятадтай чөлөөт худалдааны гэрээ хийхээр болжээ. Тус уулзалтын үеэр Австралийн Ерөнхий сайд Тони Абот БНХАУ-ын дарга Си Зинь Пинийг тусгайлан хүлээн авч уулзаж хөдөө аж ахуйн салбарт чөлөөт худалдааны гэрээ хийхийг зөвшилцжээ. Тус худалдаанд Австралийн фермерүүд болон, дарс худалдаалагчдыг хамруулах юм байна. Ингэснээрээ хөдөө аж ахуй болон дарсны экспортын 90 хүртэлх хувийг зөвхөн хятадын зах зээлд нийлүүлэхээр болжээ. Хэрвээ тус гэрээ батлагдвал энэ нь Австралийн талд ихээхэн ач холбогдолтой болох бөгөөд Хятадад нийлүүлэх бүтээгдэхүүнүүдэд татвар төлөхгүй юм байна. 2013 онд л гэхэд 2 улс хоорондоо 150 тэрбум америк долларын худалдаа хийсэн бөгөөд хэрэв чөлөөт худалдааны гэрээ хэрэгжиж эхэлбэл тус үзүүлэлт нь 15 хувиар өснө гэдгийг Австралийн гадаад харилцаа худалдааны яамнаас онцолжээ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй