ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    С.Бямбацогт: Төрийн цагдаа доромжилсон иргэнд хууль мэдрүүлнэ

    Тусгай дуут дохиотой 17-93 УБҮ дугаарын автомашины жолооч цагдааг хэл амаар доромжилж буй бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдлаа. Машины жолооч цагдаагийн шаардлагыг биелүүлэхээс татгалзаж, салаавч гарган танхайрчээ.

    Тухайн иргэний энэ үйлдэлд хуулийн хариуцлага тооцно гэдгийг хуульзүйн салбарын удирдлагууд мэдэгдлээ. Хуульзүйн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогт "Төрийн цагдаа ингэж доромжлохгүй шүү" хэмээн хуулийн дагуу арга хэмжээ авахаа хэлсэн байна. Мөн дэд сайд Б.Энхбаяр "зөвшөөрөлгүйгээр тусгай дуут дохио тээврийн хэрэгсэлдээ суулгасан энэ этгээд ББСБ-ынх бололтой" хэмээж, хууль мэдрүүлэхээ цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй