ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Өдөр бүр 200-300 “Саун массаж” гэсэн зар хуулж байна

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн цагдаагийн газартай хамтран автозам, замын байгууламжийн дагуух гэрлийн шон, түүний хамгаалалтын бүрээс дээр массаж болон бусад үйлчилгээний талаарх сурталчилгааны зарыг шөнийн цагаар байнга нааж байгаа иргэдийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох чиглэлээр хамтран ажиллаж байна.

    Гудамж, талбайд наасан 776 зарын дагуу 59 утасны дугаарын эзэмшигчийг олж тогтоон,

    • 16 иргэнээс дахин ийм төрлийн зар тавихгүй гэсэн баталгааг авч
    • 5 иргэнийг материалжуулан эрүүгийн цагдаагийн тасагт шилжүүлэн
    • 8 иргэнийг хуулийн дагуу 50 мянган төгрөгөөр торгосон байна.

    Зарлал, сурталчилгааны хуудас  наадагтай холбоотойгоор энэ оны эхний гурван сард хууль бусаар хаяг, зарыг гудамж талбайд ил байрлуулсантай холбогдуулан гэнэтийн шалгалт хийж байсан.

    Ингэхэд 8000 гаруй зар, хуудсыг хурааж, тухайн зарыг байрлуулсан 108 иргэнийг утасны дугаараар нь илрүүлж хариуцлага тооцсон. Нийт 600 гаруй мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан юм.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй