Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Золжаргалын хийсэн 1990 оны гуравдугаар сарын өлсгөлөнгийн тухай өгүүлэх “72 цаг” баримтат кино энэ сарын 28-нд нээлтээ хийнэ. Уг киног 4 К КМС, “Time code”, “Zoljargal and son” студи хамтран бүтээжээ.
Тэрбээр өлсгөлөнд оролцсон хүмүүсээс тэр ажиллагаанд яагаад оролцох болсон, тухайн үед яг юу болсныг тодруулах юмсан гэж олон жил бодсон гэнэ. Тэгтэл нэг өдөр Б.Нямхүү найруулагч “Хөрөнгө олчихлоо, Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Батбилэгийн бичсэн “Дэнчин” номноос кино сэдэвлэж хийё” гэж санал тавьсан аж.
Тэд өлсгөлөнд оролцсон долоон хүнээр тэр өдрүүдэд юу болж өрнөж байсныг яриулсан байна. Өлсгөлөнд оролцогчид дотроо ямар маргаан хэрүүлтэй байсан, мөн МАХН-ын Төв Хорооноос Тянь Аньминий талбайд болсон 1989 оны хэрэг шиг хүмүүсийг устгахаар төлөвлөсөн эсэх, Батмөнх дарга ямар байр суурьтай байсан, мөн тухайн үед өлсгөлөнд оролцогчдын олонд дэлгэгдээгүй гэр зургуудыг баримт болгож кинонд харуулсан аж.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт