Ховд аймгийн Зэрэг суманд зохиогдсон тус сумын 90 жилийн ойн нэрэмжит тэмцээнд 84 шатарчин швейцарь оноолтын есөн тавилд тоглосноос ФМ С.Билгүүн, СМ Ц.Энхбат, СМ А. Мөнхбат нар тэргүүн байрт шалгарав.
Тус сумын ЗДТГ, МӨШКХ хамтран зохион байгуулсан таван сая төгрөгийн шагналын сантай уг тэмцээнд 20 тамирчин өрсөлджээ.
Өндөр чансаатны ангилалд У.Насанжаргал тэргүүллээ
Энэ сарын 12-14-нд Төв аймгийн Зуун мод хотод швейцарь оноолтын есөн тавилд явагдсан нээлттэй тэмцээнд 123 шатарчин өрсөлдсөнөөс өндөр чансаатны ангилалд ФМ У.Насанжаргал, ИМ Б.Хатанбаатар, ИМ Ц.Батчулуун, 2000-аас доош чансааны ангилалд Ц.Хасбилэг, Ц.Тэнгис, ДМ Я.Отгончулуун, эмэгтэйчүүдээс ФМ У.Лхамсүрэн, СМ Э.Хулан, ФМ Ц. Мөнхчулуун нар тэргүүн байрт шалгарчээ.
“Говийн Өв” групп болон “Ихэр бэрс” клубийн нэрэмжит, гурван сая төгрөгийн шагналын сантай энэ тэмцээний олон үзүүлэлтээр 13 тамирчин тусгай шагнал хүртсэн байна
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт