ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ч.Сайханбилэгийг төрийн тусгай хамгаалалтад авлаа

    Өнгөрөгч баасан гаригт хуралдсан АН-ын ҮЗХ-ны гишүүдийн 53.5 хувийн санал авч Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар томилуулахаар дэмжигдсэн УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгийг тэр өдрийнх нь оройноос эхэлж төрийн тусгай хамгаалалтад авсан байна. Ийнхүү хамгаалалтад авч байгаа нь УИХ-ын гишүүн агсан С.Зоригийн хэргээс үүдэлтэй гэнэ. 1997 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр АН-аас Ерөнхий сайдад С.Зориг агсны нэрийг албан ёсоор дэвшүүлж Ерөнхийлөгчид өргөн барьсан гэдэг. Тухайн үед Ерөнхийлөгчийн Тамгын Газрын даргаар ажиллаж байсан С.Баяр түүнтэй уулзаж хэрэв Ерөнхий сайд болвол юу хийх тухай санал бодлоо солилцсон гэдэг. Харамсалтай нь С.Зориг агсныг төрийн тусгай хамгаалалтад аваагүй байснаас 10 дугаар сарын 2-ны өдөр гэртээ эмгэнэлтэйгээр амиа алдсан билээ. Энэ явдлаас сургамж авсан Төрийн Тусгай Хамгаалалтын Газрынхан ийнхүү Ч.Сайханбилэг гишүүнийг хамгаалалтад авч буй ажээ. Ямартаа ч энэ долоо хоногт УИХ-аар 28 дахь Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэж, томилох эсэхээ шийдвэрлэнэ.   

                                                                                                                            Б.Гарьд

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй