

Эрүүл Мэндийн Яамнаас эцэг эхчүүдэд хандаж сэрэмжлүүлэг гаргасан байна. Уг сэрэмжлүүлэгт “Өнгөрсөн 10 дугаар сараас эхлэн респиратор синцитиап вирус, аденовирус, риновирусээр үүсгэгдсэн томуу, томуу төст өвчин гарч байна. Иймд эцэг эхчүүд ханиад, томуунаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ тогтмол авахыг сануулъя” гэжээ.
Аденовирус: Энэ вирус нь амьсгалын замын цочмог өвчлөлийг үүсгэдэг. Том хүнээс илүүтэй хүүхдэд хүндээр тусдаг онцлогтой. Хүүхэд бага зэрэг халуурч бүлээрдэг. Эмчлэгдэхдээ харьцангуй хялбар. Уг вирус нь хүйтэнд тэсвэртэй бөгөөд хүн гэлтгүй мал адгуус ч тусдаг, цааш халдварладаг онцлогтой. Нэмэх 56 хэмийн халуунд халдваргүй болж, устдаг байна. Тиймээс аливаа бохирдсон зүйлээ буцалсан бүлээн усаар цэвэрлэж, хоол хүнс, шингэн зүйлийг булцалгаж хэрэглээрэй. Байгаль дээрээ харьцангуй тогтвортой байдаг вирус юм.
Риновирус: Амьсгалын дээд замын цочмог үрэвсэлт өвчин. Хүн, мал адгуус халдварлаж, өвчилдөг. Хүүхдүүд энэ вирусээр өвчилвөл халуурч бүлээрдэг. Харин том хүн халуурах нь ховор. Голцуу 1-5 хоногийн дараа өвчилсөн шинж тэмдэг нь илэрдэгч хэдхэн цагийн дараа ч өвдөх тохиолдол бий. Өвчний үргэлжлэх хугацаа нь ихэвчлэн 5-9 хоног, заримдаа хоёр долоо хоног хүртэл үргэлжилдэг. Эмчлэгдэхдээ хялбар. Насанд хүрэгчдийн хувьд хүндрэлүүд ховор байдаг. Харин хүүхдүүдийн хувьд ханиад хүндрэхээрээ заримдаа бронхит, синусит болон дунд чихний үрэвсэл үүсгэдэг.
Респиратор синцитиап вирус: Амьсгалын замын цочмог үрэвсэлт өвчин. Энэ вирус нь уушгины завсрын эдийг гэмтээж, бага насны хүүхдэд хүнд хэлбэрийн хатгалгаа үүсгэж хүндэрдэг. Насанд хүрэгчдээс илүүтэй хүүхэд хүндээр өвчлөх нь элбэг тохиолддог. Өвчилсөн тохиолдолд яаралтай эмчид хандах хэрэгтэй.
Ханиаднаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд:
Хэрэв хүүхэд тань ханиад хүрсэн бол дараах арга хэмжээг авч хэрэгжүүлээрэй:
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт