ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Үсчин, гоо засалчид шилдгүүдээ тодруулав

    Монголын үсчин, гоо засал, хумс дизайн урлалын УАШТ XXII их наадам өнгөрсөн бямба гаригт “Мишээл эскпо”-д амжилттай болж өндөрлөлөө.

    “Hair and beauty festival 2014” нэрийн дор зохион байгуулсан уг тэмцээнд нийслэлийн зургаан дүүрэг, 13 аймгийн төлөөлөл болсон 170 орчим үсчин, гоо сайханч оролцсон. Өрсөлдөөнтэй болсон тэмцээний гранпри шагналыг 1.5 төгрөгийн хамт “Грийс” салоны үсчин Т.Баярбаясгалан гардсан. Харин багийн төрлийн гранпри шагналыг “Эвергүүд” салоны үсчин Г.Сайханбаяр, М.Ууганбаяр нар хүртсэн юм.

    Эрэгтэй үсчдийн классик төрлөөр “Видал” салоны үсчид алт, мөнгө хүрэл медаль нар хүртлээ.Үсчин гоо засал, хумс дизайн урлалын улсын аварга шалгаруулах XXII их наадам 19 төрлөөр алт, мөнгө, хүрэл медаль хүртээж, шилдгүүдээ тодруулсан юм. Гран при  шагнал хүртсэн оролцогчид ирэх жилд эх орноо төлөөлж, Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болов. Энэ жилийн наадамд орон нутгийн үсчин, гоо засалчид амжилттай оролцсоноос Орхон аймгийн үсчид тэргүүлсэн бол тусгай байрт Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Архангай, Дорнод, Өмнөговь аймгийн үсчин, гоо сайханчид шалгарав.   

                                                                                                Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй