Ойрын өдрүүдэд цаг агаар хүйтэрч цас орохыг Ус цаг уурын хүрэлэнгээс анхаарууллаа. Маргааш баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун болон төвийн нутгаар, 20-нд зүүн зүгийн нутгаар цас орно.
Салхи 18-нд баруун зүгийн нутгаар, 19-нд зарим нутгаар, 20,21-нд говь тал нутгаар секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул,Онон, Халх голын сав газраар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутигийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. Бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн байх бол 19-нд баруун зүгийн нутгаар, 20-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт