ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Бүх ерөнхий боловсролын сургуулийг интернэттэй болгоно

    БСШУСЯ  боловсролын нэгдсэн сүлжээ үүсгэх ажлын хүрээнд “Монголын цахилгаан холбоо” компанитай хамтран  ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд “Шинэ зууны боловсрол” төслийн хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд боловсролын салбарын мэдээллийн систем “Real time” буюу хугацааны хоцрогдолгүй ажиллах бүрэн боломжтой болж, орон зайнаас үл хамааран сурагчдад онлайн сургалт, цахим номын сан, цахим контент зэрэг цахим үйлчилгээ хүртээмжтэй хүрэх ач холбогдолтой юм.

    БСШУСЯ боловсролын салбарт мэдээллийн нэгдсэн сүлжээ үүсгэж, боловсролын байгууллагыг дэд бүтэцтэй холбох ажлыг 2008 оноос эхлүүлж, улсын төсвийн хөрөнгөөр болон гадны төсөл хөтөлбөрийн хүрээнд шат дараатай олон ажил хийжээ. Одоогоор Улаанбаатар хотын 132, 21 аймгийн төвийн 200 гаруй, сумын төвийн 350 гаруй ерөнхий боловсролын сургуулийг интернэтэд холбосон байна.

    Цаашид бүх ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагыг нэгдсэн сүлжээний төвд холбох аж.  

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй