
Нийслэлийн Баянгол дүүрэг, III, IV Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх 1.2 км авто замыг өргөтгөл, шинэчлэлийн ажлыг дуусгаж, өчигдөр замын хөдөлгөөнийг бүрэн нээлээ. Хорооллын эцсийн болон Гэмтлийн эмнэлгийн баруун урд уулзварыг өргөтгөн шинэчилсэн ч 1987 онд ашиглалтад орсон тус авто замд шинэчлэл хийгдээгүй байсан юм.
Шинэчлэлийн хүрээнд хуучин хоёр эгнээ байсан авто замын зорчих хэсгийг тус бүр есөн метрийн өргөнтэй гурван эгнээ бүхий хоёр урсгалтай болгон өргөтгөж, замын хоёр талаар явган хүний зам, дугуйн замыг шинээр барьж, борооны ус зайлуулах шугам, тэмдэг, тэмдэглэгээг хийж гүйцэтгэх ажлыг “Наранбулаг Хан” ХХК гэрээт хугацаандаа дуусгаад байна.

Энэхүү замыг өргөтгөн шинэчилснээр замын хөдөлгөөний ачаалал буурч, иргэдийн аюулгүй ая тухтай зорчих нөхцөл сайжирч, зорчигч, тээвэрлэгчдийн цаг хугацаа болон шатахуун хэмнэх, ая тухтай байдлыг бүрэн хангах боломжтой болж байгаа юм.
III, IV Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх замыг Сонгинохайрхан дүүргийн 30, 31 дүгээр хорооны чулуун замаар Үйлдвэрчний эвлэлийн гудамжтай холбож байна гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт