Улаанбаатар хотын захиарагч бөгөөд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийг хэвлэлд ярилцлага өгөхдөө жиргээчдийн нэр хүндэд халдан, доромжилсон гэж иргэн Т.Мөнх-Оргил шүүхэд гомдол гаргасан. Тэгвэл гомдлыг Дүүргийн иргэний хэргийн I шүүхэд өнөөдөр 13.00 цагт хэлэлцэхээр болжээ.
Өмнө нь гомдлыг шүүх хүлээн авсан ч хуулийн хугацаанд шүүх хурлыг товлоогүй. Иймээс иргэн Т.Мөнх-Оргил Шүүхийн Ерөнхий зөвлөлд хандсаны улмаас шүүх хурлыг ийнхүү өнөөдөр товлосон юм байна. Энэ нь жиргээгээр бусдын нэр хүндэд халдсан гэх тодотголтой хоёр дахь хэргийг шүүх хэлэлцэж байгаа тохиолдол юм.
Т.Наран
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт