Туул голын онцгой хамгаалалтын бүсэд одоогоор 125 000 м кв талбайд 188 000 метр куб хур хог буюу 10100 машин хог хуримтлагдсан байгаа. Зам, барилгын компаниудын нууцаар аваачиж хаясан дээрх хогийг өнөөдрөөс эхлэн өөрсдөөр нь цэвэрлүүлж эхэллээ. Туул голын сав газрын захиргааныхан 7-8 дугаар сард шөнийн эргүүл хийж, мөн УМБГ-хандан шалгуулж ойр орчмын компаниудад шалгалт явуулсны үндсэн дээр хог хаягчдыг илрүүлсэн байна.

“10 дугаар сарын 20-ны дотор эхний хэсэг болох 30 000 метр куб хогийг цэвэрлүүлэхээр төлөвлөн, хяналт тавьж ажиллаж байна.Зөвхөн ийм хэмжээний хогийг зайлуулахад 2500-2700 автомашин хэрэгтэй болно гэж Туул голын сав газрын захиргааный ахлах мэргэжилтэн С.Сүхбат хэллээ.

Хог хаягдлын тухай хуульд ийм зөрчил гаргагчдад ногдуулах тодорхой заалт байдаггүй, мэргэжлийн хяналтынхан хог хаягдалтай холбоотой асуудал манайд хамаарахгүй гэдэг тайлбар хэлдгээс дээрх хог хаягчдад тарьсан хэргийг нь өөрсдөөр нь арилгуулахаас өөр шийтгэл оноох боломжгүй аж.
Б.Хаш
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт