30 гарсан бүсгүй танд хүүхэдтэй болохгүй бол оройтлоо гэж хүмүүс сануулж байна уу. Тэгвэл танд дуулгах нэгэн судалгаа байна. Бостоны Их сургуулийн эрдэмтэд 33 наснаас хойш хүүхэдтэй болсон эмэгтэйчүүд 30-аас өмнө төрсөн бүсгүйчүүдээс илүү урт насалдаг гэсэн судалгааг гаргасан байна. “Гэхдээ энэ нь бүсгүйчүүд эрт наслахын тулд жирэмслэлтээ хойшлуул гэсэн үг биш. Хожуу жирэмсэлж чадна гэдэг нь тухайн эмэгтэйн нөхөн үржихүйн тогтолцоо хөгшрөөгүй байгаагийн илрэл бөгөөд хожуу төрөлт нь тухайн хүндээ нэгэн сэргээлт болдог. Зарим эмэгтэйн биологийн нас угаас бусдаас удаан явдаг байх нь бий хэмээн судалгааг ахалж явуулсан Бостоны их сургуулийн профессор Thomas Perls хэлэв. Perl болон түүний багийнхан урт насалсан 551 хүмүүсийг судалж дүн шинжилгээ хийхэд 33 наснаас хойш хүүхэд төрүүлсэн 462 эмэгтэй 29 наснаас өмнө сүүлийн хүүхдээ төрүүлсэн эмэгтэйчүүдээс хамаагүй илүү урт насалсныг тогтоосон байна. Эрдэмтэд тэдгээр эмэгтэйчүүдийн ДНК-д хөгшрөлтийг удаашруулж өвчлөлийг эсэргүүцдэг шилжмэл гени байна гэж таамаглажээ. Эмэгтэйчүүд энэ гени удамшдаг бөгөөд энэ нь дэлхий дээрх 100-аас илүү насалсан хүмүүсийн 85 хувь нь яагаад эмэгтэйчүүд байдгийн хариулт болж магадгүй гэж тэд үзсэн байна.
Эрдэмтэд энэ судалгаагаараа гени болон нөхөн үржихүйн идэвхтэй байдал нь хөгшрөлтөд нөлөөлдөг гэж дүгнэсэн байна. Иймээс цаашдын судалгаа хөгшрөлтийг удаашруулдаг генетик бүтцийг илрүүлж, адил нөлөөтэй эм гаргаж авахад чиглүүлэх аж.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт