
Улаанбаатар хотын хэмжээнд наймдугаар сарын 31-ний өдрийн 05:00 цагаас есдүгээр сарын 01-ний өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас нийт 1815 мэдээлэл шалгагдсанаас, гэмт хэргийн 118, зөрчлийн 1300, согтуугийн 351, зам тээврийн ослын 397, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 51-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
Тухайлбал, наймдугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт “Нас барсан хүүхэд байна” гэсэн мэдээллийн дагуу шалгахад нэг настай эмэгтэй Т нь гэртээ 50 литрийн төмөр савтай усанд унаж нас барсан байжээ. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт