
“Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, түгжрэл, саатлыг багасгах талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийн 2017 оны наймдугаар сарын 31-ний өдрийн хурлын шийдвэрээр Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замаас Зүүн 4 замын хоорондох 7 уулзвараар зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг зөвшөөрсөнтэй холбогдуулан Нийтийн тээврийн үйлчилгээний 9 чиглэлийн замналд 2017 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн өөрчлөлт орууллаа. Тодруулбал, Нийтийн тээврийн 9 чиглэл хуучин замналаар буюу 2017 оны наймдугаар сарын 15-наас өмнө явж байсан чиглэлийн дагуу явуулахаар болов. Үүнд:
Иймд эдгээр чиглэлүүдээр зорчдог иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү. Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 323176, 326352 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт