ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Монгол бүсгүй Европ руу тэмээгээр аялна

    Эх орноо дэлхийд сурталчлах зорилгоор “Offroad mongolia” аялал жуулчлалын компанийн гүйцэтгэх захирал Н.Байгалмаа Европын 12 орон руу тэмээгээр аялахаар болжээ. Тэрбээр одоогоос зургаан жилийн өмнөөс энэ талаар бодож эхэлсэн бөгөөд түүний танил австрали хүн Монголоос Унгар хүртэлх замыг морьтой туулсан нь аяллын сэдлийг төрүүлжээ. 

    Н.Байгалмаа цахим хуудастаа “XIII зууны үед Чингисийн эзэнт гүрэн байсан үеийн газруудаар явна. Түүхэнд их ач холбогдолтой аялал болно гэж найдаж байна. Аяллын маршрутаа өдөрт 30 км зам туулахаар төлөвлөсөн. Зургаан өөр ертөнц, зан ааш, соёлтой хүмүүс нэг дор нэгдээд аялна гэдэг амаргүй. Багийн гишүүдээсээ харсан зүйл бол тэсвэр, хатуужил, аливаа зүйлийг даваад гарах чадвар. Аяллын санааг би гаргасан ч намайг дэмжсэн хүн бол Английн алдарт явган аялагч Карл Бушби юм. Бид хоёрын аяллын маршрут нэг учраас манай баг болооч  гэсэн хүсэлтийг би тавьсан. Одоогоор манай баг гурван монгол, гурван гадаад хүний бүрэлдэхүүнтэй. Мөн Бразил, АНУ-ын аялагчид хамт явна. Энэ гурав дэлхийд аль хэдийнэ танигдсан, чадварлаг явган аялагчид. Монголоос манай найз, сүүлийн 2-3 жил аялж байгаа бүсгүй хамт явна. Монголын хилээр гартал бидэнтэй хамт нэг, хоёр сард малчин маань  явж магадгүй” хэмээн нийтэлжээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй